-Кикбоксын дэлхийн аваргын тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Кикбоксын дэлхийн аварга болоод өөрөө баярлахаас илүүтэйгээр намайг энэ өндөрлөгт хүргэсэн хүмүүстээ илүү их баярласан. Тамирчид гадаадад тэмцээнд оролцохдоо өөрсдөөсөө зардлаа гаргадаг учраас тэмцээнд оролцоход тусалсан хүмүүстээ болон багш нардаа хамгийн их талархсан даа.
-Тус спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх яагаад хичээллэх болов?
-Улаанбаатар хотод 2002 онд орж ирээд үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Дараа нь таеквондогоор хичээллэсэн. Таеквондогийн багш маань бие маань кикбоксоор хичээллэвэл өндөр амжилт гаргана гэсэн. Ингээд н.Нарантунгалаг багш дээрээ 2007 онд очиж шавь нь болж байлаа. Хоёр багшдаа үргэлж талархаж явдаг.
.jpg)
-Тулааны спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хэр олон тэмцээнд оролцсон бэ. Тэр дундаас хэдэн удаа аварга болсон бэ?
-Тулааны спортоор хичээллэж эхэлснээсээ хойш дөрвөн удаа дэлхийн аваргын тэмцээнд оролцсон байна. Анх оролцсон жилдээ хүрэл медаль хүртсэн. Дараа жил харамсалтайгаар хасагдсан ч гуравдахь удаагаа оролцохдоо аварга нь болж байлаа. Энэ жил өмнө жилийн ялалтаа баталж дахин аварга боллоо.
-Кикбокс тулааны спорт учраас бэртэх тохиолдол цөөнгүй гардаг байх. Гэр бүлийнхэн нь тулааны спортын тамирчин гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ?
- Сонирхогчийн кикбоксын дэлхийн аварга нь зузаан бээлийтэй, толгойны хамгаалалтай өрсөлддөг.Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Нийт 1600 орчим тамирчин өрсөлдсөн. Тулааны спорт учраас бэртэлгүй тэмцээнээ дуусгана гэж байдаггүй. Анх кикбоксоор хичээллэнэ гэхэд аав, ах хоёр маань жаахан дургүй байсан юм. Бөх болгоно гэж боддог байсан юм билээ. 2013 онд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийг сонсоод аав минь уйлаад “хүүгээрэй бахархаж байна. Зөв спортоороо хичээллэсэн байна” гээд үнсэж байсан.
-Дэмжээн дээр гарч тулалдахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Бид агуу дайчдын удам. Тулааны спорт бидэнд өвлөгдөж ирсэн нэг төрлийн дайны урлаг юм шиг санагддаг. Би өөрийгөө эртний баатар мэтээр төсөөлж, зоригжуулдаг. Бие хамгаалах урлаг нь их зарчимтай урлаг. Бэлтгэл бүр дээрээ оюунаа тайвшруулах, төвлөрүүлэх дасгал хийдэг.

-Тус спорт тамирчинд юуг зааж, ямар бэлтгэлтэй байхыг шаарддаг вэ?
-Тулаан спорт зөвхөн хүн сайн зодохыг заадаггүй. Хүнийг хайрлах, хүндлэх, ёс суртахууныг заадаг. Зааландаа ёслохоос бүх зүйл эхэлдэг. Дараа нь багш, өрсөлдөгчдөдөө ёсолдог. Ер нь кикбокс хүндлэлээр эхлээд хүндлэлээр дуусдаг ёс зүйтэй спорт.
-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Энэ удаагийн дэлхийн аварга хамгийн дурсамжтай нь байлаа. Тэмцээндээ явахдаа дээлээ аваад “Дэлхийн аварга болбол дээлээ өмсөөд медалиа зүүнэ” гэж бодсон. Аварга болсныхоо дараа медаль авах гэсэн олон тамирчин шагнал авч байгаа учраас жаахан удаан хүлээсэн.
-Тэмцээнд ялж, гараа дээш өргүүлэх үед юу мэдэрдэг вэ?
-Тулааны талбар дээр гарна гэдэг зориг шаардах зүйл. Гурван үе өрсөлдөөд ялагчийн хувиар гараа өргүүлэх шиг аз жаргалтай зүйл байхгүй. Монгол гэсэн нэр олон улсын тавцанд гарна гэдэг сайхан.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Холимог тулааны спортоор цааш үргэлжлүүлэн хичээллэж, олон тэмцээнд өрсөлдөж амжилт гаргахыг хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ГАЛСАНДОРЖ: КИКБОКС ХҮНДЛЭЛЭЭР ЭХЛЭЭД ХҮНДЛЭЛЭЭР ДУУСДАГ ЁС ЗҮЙТЭЙ СПОРТ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |