Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга нар өнөөдөр Монголын шатрын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Э.Тэмүүжин дарга хэлсэн үгэндээ Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Наранбат болон түүний баг хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Монголын шатрын холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, шатар сонирхогчид, ард түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, олон нийтэд чиглэсэн ажил өрнүүлэхдээ нийгэмд эерэг хандлага төрүүлж, тамирчид нь хүүхэд залууст үлгэр дуурайлалтай байж, ёс суртахууныг ямагт баримталж байхыг захилаа.
Мөн О.Баттулга дарга БТСУХ-ны зүгээс гэрээний хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлж, алсын хараатай ажиллахыг сануулж, бодлогын төвшинд нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм. Харин Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Наранбат “Холбооны санхүүжилтыг шилэн данс руу шилжүүлж, гишүүдийн хандив, улсын төсвийн дэмжлэг, чансааны хураамж зэргийг холбон ил тод нээлттэй байлгана.
Боловсрол шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Уулзалтад МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, МШХ-ны ФИДЕ дэх төлөөлөгч, Дэлхийн шатрын холбооны глобал бодлогын зөвлөлийн гишүүн, Их мастер А.Энхтуул, МШХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Чулуунбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэ-Очир нар байлцлаа.
| БТСУХ-ны дарга О.Баттулга Шатрын холбооны удирдлагуудтай уулзав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |