Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга. Энэ хүрээнд биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эрүүл Монгол иргэнийг бий болгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар дараах зүйлийг харилцан тохиролцов.
Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт, олон төрөлт арга хэмжээг зохион байгуулна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, эд хэрэглэлийн дэмжлэг үзүүлнэ. Идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, идэвхтэй амьдралын аж төрөх ёсны хэрэглээг дэмжсэн сайн туршлага, мэдээ мэдээллээ тогтмол солилцож, хамтын ажиллагаагаа тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө баталж, хамтран ажиллана.
Биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр хамтран ажиллана. Дээрх арга хэмжээнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа , мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Э.Энхсоёл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, Яйзү хотын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ишихара Такахиро, Нарийн бичгийн хэлтсийн дарга Сүзүки Акира, Эдийн засгийн газрын дарга Ямашита Ацүши, Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори, Кунито нар байлцлаа.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Япон Улсын иргэд өндөр наслалтаар дэлхийд тэргүүлж байна. Биеийн тамир, спортоор дамжуулан иргэд рүүгээ чиглэсэн хууль эрх зүйн орчин, даатгалын болон боловсролын хуульд ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн өнөөгийн япон иргэнийг төлөвшүүлсэн бэ гэдэг сайн туршлагыг судлах бодолтой байна” хэмээн тодотгов.
Харин Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи “Спортоор дамжуулан танай улсын иргэдийн эрүүл, урт наслалтыг дэмжиж, идэвхтэй хөдөлгөөн болон нийгмийн амьдралд татан оруулахыг зорьж байна” гэв. Хоёр тал “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд үр дүнгээ өгч буйг цохон тэмдэглэлээ.
| Нийтиийн биеийн тамирыг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |