• Өнөөдөр 2024-05-19

"Цаг баримтлах соёлыг түгээе" уриатай сагсан бөмбөгийн тэмцээн болно

2023-11-06,   614

      Завхан аймгийн Сантмаргаз сумын үе үеийн төгсөлтийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.

       Тодруулбал, тус сумын Залуучууд, оюутны холбооноос жил бүрийн хавар, намарт сагс болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг бөгөөд төгсөлтүүдээс санаачлан ивээн тэтгэн оролцдог. Энэ намрын тухайд сумын сургуулийн 35-р төгсөлтийн хамт олон ивээн тэтгэж байгаа бөгөөд Залуучууд, оюутны холбооноос "Цаг баримтлах соёлыг түгээе" уриалгыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм. Ингэснээр цаг барих соёлыг түгээж, анги, төгсөлтүүд биенээ хүндлэх, цаашлаад олон тэмцээн, уралдаанд товлосон цагтаа оролцох жишгийг тогтоох олон давуу тал бий болох юм.

 


"Цаг баримтлах соёлыг түгээе" уриатай сагсан бөмбөгийн тэмцээн болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188