• Өнөөдөр 2024-05-18

Шатрын их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай тоглож, дөрөвдүгээр байрт шалгарчээ

2023-11-06,   1349

         Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэлээ. Тэрбээр Их Британийн Мен арлын Дуглас хотод болсон шатрын “FIDE Women grand swiss” тэмцээнд амжилттай оролцсон байна. Тухайлбал  2023 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарчээ.  Тэмцээнд нийт 50 тамирчин (Дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, Гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байр эзэлсэн. 
 
Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.

Шатрын их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай тоглож, дөрөвдүгээр байрт шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 21:32:58
    Цэцэгмаа: Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа их мастертаа баяр хүргэе.оюунлаг охин минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188