Хан-Уул дүүргийн иргэдийн спортын XI наадам 2023 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний хооронд спортын есөн төрлөөр амжилттай зохион байгуулсан билээ. Тус наадамд 4900 гаруй иргэдийг хамруулж шилдгүүдээ тодруулан арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шагналаа гардууллаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр :
5-р байрт 112 оноогоор Д.Мөнхбаяр Засаг даргатай 3-р хороо
4-р байрт 88 оноогоор Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
3-р байрт 75 оноогоор Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
2-р байрт 59 оноогоор Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
Тэргүүн байрт 37 оноогоор Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хорооны хамт олон тус тус шалгарлаа.
Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооноос Засаг даргын орлогч Б.Цэрэнд дүүргийн иргэдийн спортын XI наадмын дурсгалын медалийг хадгалууллаа. Мөн Хан-Уул дүүргийн 16-р хорооны олс таталтын багийн ахлагч Д.Буяннэмэхийг дүүргийн хүндэт тэмдэгээр шагнасныг гардууллаа.
| Хан-Уул дүүргийн спортын XI наадам өндөрлөв |
|
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |