Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудын зүгээс өчигдөр мэдээлэл хийхдээ биеийн тамир, спортын салбарын урсгал зардлын төсөв, допингтой холбоотой үүссэн нөхцөл байдал, шигшээ багийн санхүүжилтын талаар мэдээлэл өгсөн юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу 25 спортын төрлийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг.
Монголын боксын холбоо нь Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис, арга техникийг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтыг түр зогсоосон билээ.
Монголын боксын холбооны 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10 сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтыг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүллээ.
2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар: БТСУХ -ны 2023 оны жилийн төсөв 42 тэрбум. Үүнээс аравдугаар сарын байдлаарх зарцуулалт 31,1 тэрбум төгрөг байна. ҮШБ-ийн нийт 28 төрлийн тамирчин, дасгалжуулагчдын цалин хөлс, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад оролцох зардалд нийт 10,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 9,5 тэрбум төгрөгийг гүйцэтгэлийг гарган ажиллалаа.
Тамирчдын мөнгөн шагнал, олимп дэлхийн медальтнуудын сар бүрийн урамшуулал зэрэг зардлын 4,6 тэрбум төгрөгөөс эхний 10 сарын байдлаар олгосон санхүүжилт 3,0 тэрбум төгрөг байна. Бусад тэмцээн уралдаан наадмын Монгол улсад зохион байгуулах, шигшээ бус төрлүүдийн олон улс тив дэлхийн тэмцээнд оролцох зардалд 18,2 тэрбум төгрөг зарцуулахаас 15,5 тэрбум гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллав. Мөн Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах зардалд 10,0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах талаар: Засгийн газрын хуралдаанд хоёр удаа допингийн талаар үүссэн асуудлыг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгээс Допингийн эсрэг үндэсний үндэсний байгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрэм, холбогдох стандарт, удирдамжид нийцүүлсэн дүрэмтэй болох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гарын үсэгч зурагч талуудын төлөөллийг оруулах, ВАДА- гаас тавьсан зургаан шаардлагыг дөрвөн сарын хугацаанд багтааж гүйцэтгэхийг зөвлөмж чиглэлийг өглөө.
Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага /Монадо/-д 2020 онд тухайн үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед хийгдсэн гэрээний гүйцэтгэлийг тайлагнах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хууль тогтоомжид нийцсэн санхүүгийн баримт өгөх шаардлагыг тавьсан. санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа шаардсан. Гэвч шаардлагын хүлээн аваагүй бөгөөд Танай шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хариуг албан бичгээр ирүүлсэн юм.
Үүссэн зөрчлийг дурдвал: Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага нь улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлээгүй, • Улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 147.9 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй. Допингийн хяналтын хөтөлбөр зардлын 71.0 сая төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн
Мөн Компьютер, тоног төхөөрөмж, урсгал засварын зардалд 60.5 сая төгрөгийг зарцуулж, төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод дүрмийн 11.1. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана, 11.2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд тухайн албан шаардлагад заасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно.
Цаашид Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас Аудитын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээг гүйцэтгэсэн тохиолдолд шинээр гэрээ байгуулан холбогдох санхүүжилтийг олгон ажиллах боломжтой болно. 2023 оны улсын төсөвт шаардагдах санхүүжилт бэлэн байгаа, 2024 оны улсын төсвийн төсөлд допингийн хяналтын үйл ажиллагааны зардлыг төсвийг суулган УИХ-д өргөн баригдсан байна.
| Монголын боксын холбоонд олгох санхүүжилтыг сэргээжээ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |