МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Ханжоу 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн 57кг жингийн аварга, ОУХМ Т.Тулга болон дугуйн засмал замын бөөн гараатай уралдаанаас хүрэл медалийг эх орондоо авчирсан ОУХМ С.Жамбалжамц нарыг “Олимпик хаус”-т хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтаар МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчид нь нийгэм даяар үлгэр дуурайлал үзүүлж, эерэг зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олимпын хөдөлгөөний гол цөм хэмээн онцолж, МҮОХ-ноос тамирчдаа уриалан нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэхээр хэлэлцлээ.
Мөн МҮОХ-ноос тамирчдын тамирчны дараах карьерт ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд допингийн хор хөнөөлийн тухай тогтмол мэдээ мэдээлэл хүргэж, тамирчдаа хамгаалах чиглэлээр эрчимтэй ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн МҮОХ-ны Тамирчдын комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон тамирчдад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, "Парис 2024" олимпын наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
| Т.Тулга, С.Жамбалжамц нарт МҮОХ-оос хүндэтгэл үзүүлэв |
|
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |