Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана энэ жил Төв аймгийн наадамд барилдав. “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, гранд слам, гран при тэмцээний нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальт, жүдо бөхийн ОУХМ, Төв аймгийн Бүрэн сумын залуу бөх Гантулгын Алтанбагана Төв аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртлээ.
Г.Алтанбаганаа мастер Төв аймгийн наадамд хоёрын даваанд улсын начин Б.Чимэдвандан, гуравт аймгийн хурц арслан О.Гантулга, дөрөвт улсын заан Ц.Баярсайхан, тавд улсын заан Д.Амгаланбаатар нарыг тус тус давсан юм.
Ийнхүү жүдогийн үндэсний шигшээ багийн 90, -100 кг-ын жингийн шилдэг мастерууд болох залуу бөх Б.Алтанбагана, Б.Гончигсүрэн нар хэдхэн хоногийн зайтай аймгийн наадмуудад тав давж начин цол хүртцгээлээ
| Жүдо бөхийн ОУХМ Г.Алтанбагана Төв аймагт начин цол хүртлээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |