Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, "Төр Монгол" хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч, олон улсын зөвлөх дасгалжуулагч бол Цэрэндэжидийн Батболд билээ. Түүнийг тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 , Ардын хувьсгалын 102 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат дасгалжуулагч" хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнав.
Ц.Батболд 20 гаруй жил шатрын тогоонд чанагдаж, шатрын спортыг нийтийн дунд хөгжүүлэхэд үнэтэй хувь оруулж, мянга мянган хүүхэд багачуудыг шатрын ертөнц рүү хөтлөн алхаж, тив дэлхийд данстай өсвөрийн шилдэг мастеруудыг бэлтгэн,алсыг чиглүүлэгч алтан гадас од адил ирээдүйн замыг нь гэрэлтүүлж өгсөн түүний нөр их хөдөлмөрийг төр үнэллээ. Ц.Батболд ийнхүү П.Жигжидсүрэн, Ж.Лхагва нарын дараа "Монгол улсын гавьяат дасгалжуулагч" цол хүртсэн гурав дахь эрхэм боллоо.
| Шатрын Ц.Батболд гавьяат дасгалжуулагч боллоо |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |