Монгол Улсын гавьяат тамирчин Б. Сэр-Од 11 дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ирэх наймдугаар сарын 19-27-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын дөрвөн марафон гүйлтийн тамирчны нэрийг баталгаажуулан зарлав.
Үүнд Ц. Бямбажав, Ж. Олонбаяр, Г. Хишигбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Сэр-Од нар дэлхийд өрсөлдөх нь тодорхой боллоо. Тэр дундаа өмнө нь 10 удаа ДАШТ, таван удаа олимпод өрсөлдөж байсан, өдгөө 42 нас хүрч яваа гавьяат тамирчин Б.Сэр-Од ийнхүү 11 дэх ДАШТ-ээ өрсөлдөх ховор тохиолдол, шинэ амжилтын эзэн болж байгаа юм.
Марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од 11 дэх дэлхийн аваргадаа өрсөлдөнө |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |