МҮОХ-ноос Азийн олимпын зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран шилдэг залуу сэтгүүлч шалгаруулах “Asian Games Youth Reporter” уралдаант шалгаруулалтыг явуулсан. Энэхүү арга хэмжээнд 16-20 насны 30 залуус хамрагдаж, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн талаар эсээ бичих даалгавар аван өрсөлдсөн бөгөөд ялагч нэг хүүхэд "Ханжоу-
2022" Азийн наадамд урилгаар оролцох эрхээр шагнуулах байв. Азийн олимпын зөвлөлөөс томилогдон ирсэн тусгай баг шалгаруулалтыг эцэслэж, олимпын өдрийн арга хэмжээний үеэр шилдэг оролцогчдын шагналыг гардууллаа. Шалгаруулалтын гуравдугаар байрт “Оюунлаг” сургуулийн сурагч Доржсүрэнгийн Марал, дэд байрт “Шинэ Эрин” сургуулийн сурагч Бямбасайханы Энэрэл нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Харин тэргүүн байрт Швейцарын Лозанн хотын Бизнесийн сургуулийн оюутан Баасандоржийн Энхсаран тодорч, “Ханжоу-2022” Азийн наадамд урилгаар оролцох эрхийн эзэн боллоо. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээлэл болон телевизийн албаны захирал Жинс Жоу Жиен, Азийн олимпын зөвлөлийн редактор Жереми Уолкер нар гардуулан өгөв.
| Б.Энхсаран уралдааны ялагч болж Ханжоу зорихоор боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |