Олимпын наадам эхлэх мөчийг хоног тоолон хүлээх цаг байршуулах уламжлал бий болоод 100 шахам жилийг үджээ. Өдгөө энэ ёслол спортын томоохон наадам, үйл явдлын салшгүй хэсэг болоод байна. Энэ жишгийн дагуу “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам эхлэх мөчийг тоолох цаг байрлуулах ёслолыг Олон улсын олимпын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.
Сүхбаатарын талбайн зүүн урд талд боссон уг цагийн нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга О.Баттулга, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Дарьсүрэн, олимпын наадмаас медаль хүртэж байсан монгол тамирчдын төлөөлөл болон “Парис-2024” хөтөлбөрийн тамирчид урилгаар оролцлоо.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн үеэр “Олон улсын олимпын өдрийг тохиолдуулан “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам эхлэх хугацааг тоолох цагийн нээлт болж буй нь Монголын олимпын түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын нэг болох нь гарцаагүй. Энэ цагийн зүү урагшлах тусам бидний зохион байгуулахаар зорьж, тэмүүлж буй наадам алхам алхмаар ойртох болно. Эх оронд минь болох энэ том наадамд шалгаран оролцож буй шилдэг залуу тамирчид маань од хийморьтой оролцож, олон олон медаль авна гэдэгт итгэлтэй байна.
Дараа дараагийн удаа Азийн наадам, бүр цаашлаад Олимпын наадам эхлэх мөчийг тоолох цагийн нээлтээ хийгээд зогсох мөч холгүй биз ээ. Их ажлын ард амжилттай гарахаар тэмүүлж буй зохион байгуулах хорооны багт амжилт хүсье” гэв. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тамирчид 10 спортын барилга байгууламжид 11 спортын 12 төрлөөр өрсөлдөх бол гадаад сайн дурын 35 ажилтан, дотоодын 1400 сайн дурын ажилтнууд, үйлчилгээ дэмжих 1500 орчим ажилтан, албан хаагчид оролцох юм.
| “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын цаг ажиллаж эхэллээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |