Бадминтоны шүүгчийн олон улсын сургалт зургадугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Сургалтыг Монголын бадминтоны холбооны хүсэлтээр Азийн бадминтоны холбооноос томилогдон ирсэн Индонез Улсын иргэн Робертус Томми удирдан явуулж байгаа юм. Сургалтын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, шүүгчдэд амжилт хүслээ.
Сургалтад 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа бөгөөд тэднээс шалгарсан шүүгчид ирэх өдрүүдэд Улаанбаатар хотноо болох өсвөрийн олон улсын тэмцээн болон “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллана. Мөн наймдугаар сард нийслэл хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтах юм.
Бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно. Харин олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээн зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох юм.
| Бадминтоны шүүгчдийн олон улсын сургалт эхэллээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |