МҮОХ-ны Тамирчдын комиссоос Тамирчдын анхдугаар үндэсний форумыг өчигдөр “HUB инноваци”- төвд зохион байгууллаа. Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тус форумд олимпын аварга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, олимп, дэлхийн медальт бөх Б.Болортуяа, ДАШТ-ий медальт Т.Тулга, дэлхийн медальт боксчин М.Энхжаргал, залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг тэргүүтэй 60 гаруй тамирчин хамрагдав.
Форумын нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, форумын ач холбогдлыг өндөөр үнэлж, нийт оролцогчдод амжилт хүслээ. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны үйл ажиллагаа тамирчид руугаа түлхүү чиглэж байгааг онцолж, тамирчдад ямар боломжууд байгаа талаар танилцуулав.
Форумын үеэр Тамирчдын комиссын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцсэн бол “Спорт дахь аюулгүй байдал” сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү илтгэл тавив. Мөн МҮОХ-ны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал хүсэлт, тамирчдад тулгамдаж буй асуудлууд, Тамирчдын комиссын үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн “Тамирчдын карьер” сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр, дасгалжуулагчийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа нар, ОУОХ-ны “2020+5” хөтөлбөр болон “Athlete 365” хөтөлбөрийн талаар МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр тус тус илтгэл тавилаа.
Энэ үеэр тамирчид мэдлэг чадвараа хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах боломж, элит спортоос бусад төрлүүдэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, холбоодын үйл ажиллагааг сайжруулах бодлого, спорт дахь хүчирхийлэл, аюулгүй байдлын талаар сургалт авах зэрэг санал хүсэлтүүд хэлж, мэдээлэл авлаа.
| Тамирчдын анхдугаар форум боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |