Азербейжан Улсын нийслэл Баку хотноо 2023 оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын тэмцээнд оролцох тамирчныг тодруулах дотоод сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж байна.
Эрэгтэй тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд "Дүүрэн" төвийн байранд амжилттай зохион байгууллаа. "ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээний эрхийн төлөө дараах тамирчид тойргийн системээр өрсөлдсөн.
ИМ Б.Гүндаваа
ОУМ С.Ган-Эрдэнэ
ОУМ Г.Амартүвшин
"Гэгээн арвай" клубийн тамирчин, Олон улсын мастер Г.Амартүвшин сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлж "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох Монгол Улсын дөрөв дэх тамирчнаар тодорлоо. Энэ жил 18 настай Г.Амартүвшин "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд анх удаа дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөнө.
| Г.Амартүвшин шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |