Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн УАШТ-ий бүх насны ангиллын 18 медальт байрнаас таван медальт байрыг Хан Хэнтийн бяцхан волейболчид хүртжээ. ОУХМ Ж. Хаянхярваагийн нэрэмжит 2023 оны мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохиогдож, 440 гаруй багийн 2500 гаруй бяцхан тамирчид өрсөлдсөн түүхэн тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний “U10” насны ангилалд эрэгтэй 108 баг, эмэгтэй 78 баг оролцсоноос АБТА, БТСТА волейболын спортын мастeр Сашкагийн Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Мөнхсолонго ахлагчтай Дадал сумын баг тамирчид аваргын цом алтан медаль, Дадал сумын 4-ийн “В” ангийн сурагч Соёлмөнхийн Мөнхсолонго, 3-ын “А” ангийн сурагч Баясгалангийн Одхөлөг 2023 оны “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсан байна.
Д. Мөнхчулуун дасгалжуулагчтай Өмнөдэлгэр сумын ЕБС-ын Г.Энххүслэн ахлагчтай охидын баг мөнгөн медаль, Ч.Тэнүүн ахлагчтай хөвгүүдийн баг хүрэл медаль тус тус хүртэж, 4-ийн “Б” ангийн сурагч Баттулгын Хэрлэнтуул, 4-ийн “В” ангийн сурагч Чингүүний Тэнүүн нар “Өсөх ирээдүйтэй тамирчин”- аар шалгарчээ.
Мөн тэмцээний “U12” насанд эмэгтэй 178, эрэгтэй 173 баг өрсөлдсөнөөс волейболын спортын мастер Б.Гэрэлмандах дасгалжуулагчтай Г.Тэргэл ахлагчтай “Натурмед Шонхор” клубийн охидын баг хүрэл медаль “Шилдэг өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Мөнхбаярын Урантогос, Баярхүүгийн Эрхэс нар тодорчээ. Б.Эрхэс ахлагчтай баг тусгай байр Г.Сайханбилэг ахлагчтай баг шилдэг 16-д тус тус шалгарсан сайхан амжилтуудыг үзүүллээ.
| Хэнтийн хүүхдүүд мини волейболын УАШТ-д амжилттай оролцлоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |