• Өнөөдөр 2025-02-26

Никола Йокич NBA-ийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч боллоо

2023-06-13,   1676

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цуврал өнөөдөр өндөрлөлөө. Цувралд “Денвер Наггетс” баг “Майами Хит”-ийг 4:1-ийн харьцаатайгаар буулган авч, анхны аваргын цомоо өргөв.

                 Харин домогт сагсан бөмбөгч Билл Расселийн нэрэмжит NBA-ийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Денвер Наггетс” багийн лидер Никола Йокич тодорлоо. Серби сагсан бөмбөгч Никола Йокич NBA-ийн улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа, бүх оддоор таван удаа нэрлэгдэж байсан өнөө үеийн дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг юм.

 


Никола Йокич NBA-ийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188