• Өнөөдөр 2024-05-19

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга хуримаа хийлээ

2023-06-11,   418

 
            Японы мэргэжлийн сүмо бөхийн өнгөрсөн сарын нацү башегийн түрүү бөх, сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдөр хуримаа хийв. Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа анх танилцаж байжээ. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч "Ковид-19" халдвар, өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогдсон юм байна.
 
          Хосуудын хуримын ёслолд 800 орчим зочид цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн сайн найз, олимп, дэлхийн аварга жүдочин Шохэй Оно тэргүүтэй хүндтэй зочид оролцжээ.
 

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга хуримаа хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188