• Өнөөдөр 2024-05-20

Их мастер Д.Мөнгөнтуул Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ

2023-06-11,   249

 
             Казахстан Улсын Алмата хотод шатрын Азийн аварга болж өндөрлөв. Энэ удаагийн Азийн аваргаас Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул хүрэл медаль хүртжээ. Тус Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 4-11-ны өдрүүдэд Казакстаны Алматы хотод зохион байгуулагдсан. Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн их мастер Б.Мөнгөнтуул бүсгүйчүүдийг чансаагаараа тэргүүлэн өрсөлдсөн байна. 
 
          Тэрбээр есөн өргөөс 6.5 оноогоор гуравдугаар байрт орж Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна. Анхны Азийн аваргын медальтан нь их мастер Төрмөнхийн Мөнхзул бөгөөд 2019 онд БНХАУ-д болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.
 

Их мастер Д.Мөнгөнтуул Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188