• Өнөөдөр 2024-05-20

МЖБХ-ны ерөнхийлөгч Б.Баттулга тусгай олимпын жүдочдод бэлэг өгөв

2023-06-11,   284

 
         Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд оролцох жүдочдыг хүлээн авч уулзав. Энэ үеэр жүдо  бөхийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн тусгай олимпод оролцох дөрвөн жүдоч тамирчин хүүхдүүдэд тэмцээндээ амжилт гаргахыг ерөөн "Kusakura" брэндийн жүдогийн өмсгөл болон гарын бэлэг гардуулан өглөө. Тусгай Олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан нийгэмшүүлэх, баяр баясал авчрах, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой. Олон улсын спортын хүмүүнлэгийн байгууллагаас дөрвөн жил тутамд зохион байгуулдаг өргөн хүрээг хамарсан олимпын наадам юм. Тусгай олимпын тамирчдын дасгалжуулагчаар "Хилчин" спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч ОУХМ Г.Түвшинжаргал, ОУХМ Б.Мөнхтуяа нар ажиллана. 

МЖБХ-ны ерөнхийлөгч Б.Баттулга тусгай олимпын жүдочдод бэлэг өгөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188