“Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг 2008 оноос дэлхий нийтээр тэмдэглэх болсон бөгөөд энэ жилийн хувьд “Дэлхийн худалдааны ирээдүй, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө” сэдвийн доор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэлийн байгууллагууд олон нийтэд магадлан итгэмжлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ач холбогдлыг таниулах зорилгоор туршлага солилцох уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг нээж БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл үг хэллээ. Хэлэлцүүлэгт Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, Спортын клубийн магадлан итгэмжлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Соёлмаа, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид, Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Отгонбаяр нар оролцлоо.
Мөн байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтэц чиг үүргийн талаар танилцуулсан бол магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын төлөөлөл болох “Мандах” их сургууль, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Голден жем” фитнес клуб, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн чанарын алба хариуцсан дарга, мэргэжилтнүүд магадлан итгэмжлүүлсний давуу тал, ач холбогдлын талаар мэдээлж, талуудын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан туршлага солилцов.
Цаашид цахим платформ хөгжүүлэх, шинжээч томилох, шинжээчийн сургалт зохион байгуулах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг өргөжүүлэх, нэр томьёог нэгдмэл болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.
| “Магадлан итгэмжлэлийн уулзалт, хэлэлцүүлэгт боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |