Дэлхийн аварга, МУГТ П.Орхон:
Монголын чөлөөт бөхийн тамирчдын ирээдүйгээр тоглох эрх МЧБХ-ны удирдлагад байх ёсгүй. Миний хувьд хувийн зардал, тусалж дэмждэг хүмүүсийнхээ ачаар өдийг хүртэл явлаа. Холбооноос 2022-2023 онд нэг ч төгрөгөөр дэмжээгүй. Одоогоор гадаадын 4-5 тэмцээнд явахдаа 40-50 сая төгрөг зарлагдаад байна. Миний хувьд энэ жилийн амжилт бол улсын аварга боллоо. Азийн аваргад финалдсан. Бишкек чансааны тэмцээнд мөнгөн медаль хүртлээ . Одоо дэлхийн аваргадаа явна гэж бодож байтал " Сорилго" барилдаан хийнэ гэж үндэсгүй зүйлийг хэн ч томилоогүй Мэргэжлийн зөвлөл гаргажээ. Өнгөрсөн жил 2022 онд улсын аварга болсон тамирчид сорилго барилдаан хийхгүйгээр шигшээ багтаа ороод дэлхийн аваргадаа барилдсан. Энэ жил 2023 онд улсын аварга болсон тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна.
Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. 2022 онд сонгогдсон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Холбооны удирдлагууд тамирчин, багш, дасгалжуулагч нарынхаа үгийг сонсдоггүй. Холбоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг монголд зохион байгуулсан. Гэтэл холбооноос Азийн аваргын санхүүгийн тайлан мэдээллийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа. Чөлөөт бөхийн холбооны санхүү, хөрөнгийн мэдээлэл шилэн биш байгаа.
Олимп, дэлхийн хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа:
Чөлөөт бөхийн холбоо тамирчдаа дэмждэггүй юмаа гэхэд ядаж гадаадын тэмцээн уралдаанд байр эзэлсэн шагналынх нь мөнгийг өгдөг болох хэрэгтэй. Олон улсын тэмцээний шагналыг Чөлөөт бөхийн холбооноос өрөндөө өгсөн гээд өгдөггүй. Хэн энэ асуудлыг шийдэх талаар асуухаар тэр мэднэ, энэ мэднэ гээд нэг, нэг рүүгээ чихээд алга болчихдог. Гомдол, санал хэлэхээр хүлээж авдаггүй. Тамирчидынхаа шагнал урамшууллыг худлаа хэлж пайз зүүлгэлгүй дор дор нь шийдээд өгчихдөг тийм л холбоог хүсэж байгаа шүү.
Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Т.Тулга:
Бид хэн нэгнийг гутаан доромжлох гэж биш, хэн нэгэн рүү дайрах гээгүй. Тамирчин биднийг үнэхээр ойлгохгүй байгаа дэмжихгүй байгаа. Тийм болохоор өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү. Үе үеийн чөлөөт бөхийн ахмад тамирчид бөхийн төлөө хүчин зүтгэгчид хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт хүсье. Монголын чөлөөт бөхийн холбоо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд 1.4 тэрбум төгрөгийн өртэй гэсэн. Холбооны шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүд энэ их өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо өөрсдөө зардлаа олж явдаг. Дэлхийн аваргад орохдоо компани, байгууллагын үүдийг сахиж, нутгийнхаа хүмүүсээс мөнгө гуйж байна. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд шигшээ багийн эмч явдаггүй . Зайлшгүй шаардлага гарсан үед бие биедээ дусал тариа хийдэг. Наад зах нь гэхэд л бид нэгэн жигд хувцасгүй. Тамирчдын жигд хувцас, өмсгөлийн асуудлыг шийдмээр байгаа. Тив, дэлхийн тэмцээнүүдэд Монгол шиг тамирчдадаа эрээн, мяраан хувцас өмсүүлдэг улс хаана ч байхгүй. Өнгөрсөн жил Б.Болортуяа, бид хоёр дэлхийн чансааг тэргүүлж байсан. Гэтэл заавал улсын аваргад түрүүлж байж ДАШТ явна гэсэн. Шахуу хуваарьтай дэлхийн чансааны тэмцээнүүдэд оролцоод сэргэлт авч чадалгүй УАШТ ороод хожигдсон. Б.Болортуяа УАШТ-д барилдаж байгаад бэртэл авсан. Ингээд бид ДАШТ явж чадаагүй. ДАШТ болохоос жилийн өмнө УАШТ-ийг хэзээ болох хуваарь, төлөвлөгөөг гаргасан байсан бол бид бэлтгэл, тэмцээн, сэргэлтээ зохицуулаад явна. Гэтэл гэнэт л шийдвэр гаргадаг. Бид хэзээ УАШТ болох, хэзээ ямар шийдвэр гарч өөрчлөгдөхийг мэддэггүй. МЧБХ-ны шийдвэр тодорхой биш байдаг.
Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга:
Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарьчилсан тэмцээн уралдаан төлөвлөгөө жилийн өмнө гардаг. Тэр төлөвлөгөөтэй уялдуулан бид бэлтгэл, сургуулилалт, сэргэлтээ тохируулах ёстой. Гэтэл манай холбоо дандаа зөрж, гэнэтхэн тэмцээнээ зохион байгуулдаг. Бид тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргана. Тэр болгонд мөнгө гаргаад байж чадахгүй шүү дээ. Нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байх тохиолдол олон бий.
| Чөлөөт бөхийн тамирчид МЧБХ-ны талаар мэдээлэл хийв |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |