Монголын холимог тулааны тамирчид энэ зургадугаар сард олон чухал тулааныг хийнэ. Тэд жинхэнэ холимог тулааныг мянга мянган дэмжигч нарыгаа үзүүштэй тулаан, гайхалтай уран мэх, ур чадвараа гайхуулан харуулах болно. Эрэлхэг монголын тулаанчид маань дэлхийн тулааны дэвжээг эзэгнэхээр шийджээ.
Ингээд өнөөдрийн байдлаар товлогдсон зарим тулааны товыг танилцуулья.
Ази тивийн хамгийн том тулааны “ONE” холбооны 70.3 кг буюу хагас хөнгөн жинд “Мастер тулаанч” шоуны хөнгөн жингийн холимог тулааны аварга. “MGL-1FC” кикбоксын аварга Золцэцэгийн.Шинэчагтга зургадугаар сарын 9-ний өдөр тулалдана. Тэрбээр “ONE” холбооны хагас хөнгөн жингийн чансааны гуравдугаарт бичигдэж буй “BEAST” хочит Илья Фрейманов-тай тулалдах юм.
Харин зургадугаар сарын 11-ний өдөр 63 kg “BANTAMWEIGHT “ жинд “MGL-1FC” 61 kg жингийн нэг дүгээр эрэмбэтэй Япон Улсын “Gladiator” холбооны 61 кг-ын жингийн чансааны номер нэг Алгирмаагийн Тэмүүлэн, “Shuichi T-800” Kanda-тай Японы Осака мужид болох “BODYMAKER presents GLADIATOR 022” холбооны аваргын төлөө тулалдана.
Үүнээс гадна 67 кг-ын жинд “MGL-1 FC”-ийн 66 кг-ын жингийн отгон аварга, “Shandas MMA Fitness Center”-ийн тамирчин Чагнаадоржийн Дагийсүрэн зургадугаар сарын 11-ний дээрх холбоонд Япон тамирчин, “Chihayafull Zukquinhos” хочит Chihaya Ishiduki-тэй тулаан хийхээр болжээ.
Мөн зургадугаар сарын 12-ны өдөр “UFC”-ийн хөнгөн жингийн аварга Энтони Петтисийн “APFC” холбоонд босоо тулааны аварга Хүүхэнхүүгийн Хатанбаатар, АНУ-ын тулаанч Кейлен Фэнтройтой тулалдана.
Зургадугаар сарын 24-ний өдөр -63 kg-ын жинд “BANTAMWEIGHT Road FC” холбоонд “Garuda mma” тамирчин кикбоксын Зүүн Азийн аварга Баатарчулууны Гантогтох, Солонгос Улсын “SSADI MMA” Клубийн тамирчин Пак Хён Гынь-тай тулалдах юм. Мөн өдөр -70 кг-ын жинд “Road FC” холбоонд М.Нандин-Эрдэнэ, Бразилийн тамирчин Филип Жесүс-тэй тулалдана.





| Манай холимог тулааны тамирчдын тулааны тов гарчээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |