Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо тавдугаар сарын 27-30-ний өдрүүдэд Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөсөн байна. Энэ удаагийн хурлаар Ханжоу-2022 Азийн IV пара наадмын бэлтгэл ажлын явцын тайлан болон Нагояа -2024, Парис -2024, залуучуудын Ташкент -2025 паралимпын наадмын зохион байгуулах хорооны тайланг хэлэлцжээ.
Иран Улс нь чөлөөт бөх, таэквондо, сагсан бөмбөг, хүндийн өргөлт, суугаа волейбол, паэурлифтинг, буудлага болон байт харвааны төрлөөр олимп, паралимпын наадмын медаль хүртэж байсан олон тамирчинтай. Ираны залуучууд, спортын сайд доктор Сажид уулзалтын үеэр эмэгтэй тамирчдыг спортод оролцуулах Иран Улсын засгийн газар онцгойлон анхаарч байгаа тухай дурджээ.
Иран Улс сүүлийн үед жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр тодорхой үр дүнд хүрч байгаа юм байна. Тухайлбал удахгүй зохион байгуулагдах Ханжоу 2022 Азийн наадамд өмнөх наадамтай харьцуулахад эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувь нэмэгдүүлжээ. Энэ үеэр Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Эмэгтэйчүүд ба спортын комиссын даргаар 2019 оноос хойш ажиллаж байгаа. БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н. Оюунбат Ханжоу 2022 Азийн паралимпын наадмын бамбар дамжуулагчаар тус хороог төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.
Мөн Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах шилдэг тамирчин болон шилдэг төслийг сонгон шалгаруулах шүүгчээр Ази тивийг төлөөлөн сонгогдсон болно. Шилдэг төслийн номинацид шалгаруулсан баг тамирчдыг 2023 оны есдүгээр сард болох дэлхийн хөл бөмбөгийн Саммит үеэр зарлах юм байна.
| Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн хурал болжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |