Монголын 3х3 сагсан бөмбөгт хамгийн тэгш тоглолттой “Лидер тамирчин” гэвэл Э.Дөлгөөнийг хэлэх байх. 2023 оны 3х3-ын ДАШТ-д манай шигшээ багт түүний орон зай дэндүү их үгүйлэгдэж байлаа. Эрэгтэй багийн “Амжилтын түлхүүр” нь яах аргагүй “Дийлдэшгүй Монх” буюу Энхбатын Дөлгөөн юм байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Монголын үндэсний дээд лигийн плэй-оффын хагас шигшээ цувралын тав дахь тоглолтын үеэрээ хоёр хуруугаа хугалж харамсалтай гэмтэл авсан. Олон, олон хөгжөөн дэмжигчид “Дийлдэшгүй Монх минь хурдан эдгээд талбай дээрээ гялалзаад өгөөрэй” хэмээн хүсэж, хүлээж эхэллээ.
.jpg)
Э.Дөлгөөний эзгүйд Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн хувьд дөрөв, тавдугаар сарын цуврал тэмцээн, зургадугаар сарын ДАШТ-ий тоглолт унасан, амжилт буурсан байдал ажиглагдаж эхэлсэн. Шигшээ багт түүний орон зай үнэхээр үгүйлэгдэж байлаа. Түүний орон зайг нөхөх, хамгаалалт, довтолгоо, холбогч, шидэгч гээд багийн тоглолтын найруулгыг хийх чадвартай тэгш тоглолттой тоглогч одоогоор алга байгаа нь харамсалтай.
.jpg)
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд тавд, Ази тивд нэгдүгээр байрт, Үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо FIBA-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн их дуулгын тэмцээний онцлох арван тамирчинг нэрлэхэд манай тамирчин Энхбатын Дөлгөөн уг жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байв. Тус жагсаалтын эхний аравын 1. Душан Булут, 2. Богдан Драгович, 3. Энхбатын Дөлгөөн, 4. Саймон Финцгар, 5. Майкл Хикс, 6. Натан Юрковиц, 7. Карлис Ласманис, 8. Деян Майсторович, 9. Дэн Маврадид, 10. Стефан Стоячич нар рэмбэлэгдсэн байх юм билээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо FIBA-ын танилцуулгад манай тамирчинг “Монголын Энхбатын Дөлгөөн бол Азийн сагсан бөмбөгчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. “Монголын энэ Од” Чингис хаан шигээ “Ulaanbaatar MMC Energy” багаа удирдан дэлхийн их дуулгын Финалд шалгарч чадах уу. Тийм ээ. Тэр чадна. Тэр Хаан” хэмээн бичиж байлаа. Энхбатын Дөлгөөн нэр шигээ дөлгөөнхөн даруухан залуу. Харин сагсан бөмбөгийн талбайд “Арслан, бар шиг эрэмгий дайчин” багийн тоглолтын гол ачааллыг өөртөө авч зүтгэдэг “Зүтгүүр хүч, амжилтын хөдөлгүүр” нь болдог билээ. Тэр 1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Энэ жил 31 настай, 1.90 метр өндөртэй. Монголын энэ цаг үеийн хамгийн шилдэг, үнэ цэнэтэй сагсан бөмбөгчдийн нэг яах аргагүй мөн.

“Монголчууд багийн спортод хэзээ ч амжилт гаргахгүй” гэсэн нийгэмд тогтсон буруу хандлага, ойлголтыг тэр үгүйсгэж чадсан юм. Монголын сагсан бөмбөгийг дэлхийд таниулахад түүний оруулсан хүчин зүтгэл цаглашгүй их билээ. Монголын хоёр хуваагдсан сагсан бөмбөгийн холбооны эв хагарсан үед тэр монголын сагсчдыг элит түвшинд дэлхийд өрсөлдөх боломжтой гэдгийг нотлон харуулж чадсан билээ.
FIBA World Tour Jeddah 2020 Dream Team-д шалгарч үлдсэн дөрвөн тамирчид
1. Игнас Вайткус /Utena Uniclub/ - Литва
2. Аурелиус Пукелис /Sakiai Gulbele/ - Литва
3. Анзе Сребовт /Piran/ - Словак
4. Энхбатын Дөлгөөн /Ulaanbaatar MMC Energy/ гээд тэр байж л байлаа.
.jpg)
Энхбатын Дөлгөөн, Готовын Цэнгүүнбаяр, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхтайванын Цэрэнбаатар энэ дөрвөн залуу Монголын 3х3 сагсан бөмбөгийг “Дэлхийд тамгалсан” авьяаслаг, хүчтэй, тэсвэр хатуужилтэй, сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөрч залуус билээ. Тэд Азийн аварга цолыг анх авчирч багийн спортод монголчууд амжилт гаргаж болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг бий болгосон.

Ази тивийн хошой аварга баг болох үед “Дийлдэшгүй Монх” Э.Дөлгөөн мөн л багийн гол “Түлхүүр тоглогч” гэдгээ харуулсан. Харин одоо түүний эзгүйд багийн амжилт “Шалдаа бууж, шалан дээр үлдэж” байна. Байнга шахуу хождог байсан Японы багийг ч дийлэхгүй болжээ. Э.Дөлгөөн шиг олон талын ур чадвартай тэгш тоглогчийг бэлтгэн гаргах хэрэгтэй юм байгаа харагдлаа. “Дийлдэшгүй Монх” минь хурдан эдгэрч багтаа ирээрэй.

| “Дийлдэшгүй Монх” хэмээх Э. Дөлгөөн |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |