Тэр бол монгол мөрөөдөл. Монгол хүн хамгийн алдартай мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглох найдвар. Түүний мөрөөдөл бол монголын найдвар. Тэр бол Ш.Энхийн-Од, түүх бүтээх нэгэн.
Эх орондоо болсон 18-аас доош насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хамгийн олон оноог авч “гялалзаж” байснаас эхлээд сагсан бөмбөг сонирхогчид гэлтгүй монгол түмэн түүнийг андахгүй. Тэр дундаа сагсан бөмбөгийн спорт үүсэж, хөгжсөн, өнөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг АНУ-ын шигшээ багийн шилдгүүдийн эсрэг цагирган дээрээс довтолж оноо авах тамирчин тэр бүр үгүй. Харин тэр үгүй зүйлийг Ш.Энхийн-Од 17-хон насандаа бүтээж, монголын сагсан бөмбөгийн найдварыг харуулж, хэдийнэ монгол сагсан бөмбөг, өөрийнхөө ч түүхийг бүтээж эхэлсэн билээ.
Ш.Энхийн-Одыг гурван үе дамжсан сагсан бөмбөгч гэдгээр нь монголчууд андахгүй. Түүний аав Ц.Шаравжамц Монголын анхны мэргэжлийн тамирчин. Бүр “Harlem Globetrotters”-ын анхны Ази тоглогч. Ш.Энхийн-Одын өвөө Цэрэнжанхар гуай Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байсан анхны шилдэг тамирчдын нэг.

Харин Ш.Энхийн-Одын хувьд найман наснаасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Тэрбээр барууны нэг сайтад өгсөн ярилцлагадаа “Надад бууж өгөхийг хүссэн үе олон байсан. Гэхдээ багаасаа л шартай хүүхэд байсан болохоор бууж өгөх биш давж, ялан дийлэхийг хүсдэг” тухайгаа дурссан байдаг. Шартай л хүүхэд байсан учраас илүү ихийг сурч, хөдөлмөрлөж, ялан дийлэхийг хүсдэг биз. Ш.Энхийн-Од өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ-д найман удаа түрүүлж, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, долоо удаагийн шилдэг тоглогчоор шалгарч байлаа. Харин одоо монголчуудын хүсэл, найдварыг тээж яваа хүү бүхний хүслийг, өөрийнхөө ч мөрөөдөлд хүрэхээр хилийн чинадад үе тэнгийнхээ сагсан бөмбөгийн шилдгүүдтэй өрсөлдөж яваа.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тоглолтуудын дараахан даа. Ш.Энхийн-Од NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулсан “The Battle: Summer Showcase” тэмцээнд орсон. Гэтэл тэмцээн дээрээ нэрт сагсан бөмбөгч ЛеБрон Жеймсийн хүү 2024 оны драфтаар NBA-ийн тамирчин болохоор зэхэж буй Бронни Жеймстэй учраа таарч тоглодог байгаа. Монгол дахь сагсан бөмбөг сонирхогчдын төсөөлөөгүй тоглолт. Харин Ш.Энхийн-Од “Midwest” багийнхаа хамтаар Бронни Жеймсийн багийн буулгаж аваад зогсохгүй тойргоор тоглосон бүх тоглолтдоо ялалт байгуулж, тэмцээний шилдэг баг болсон юм. Тэр дундаа Ш.Энхийн-Од багтаа хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж, түлхүүр дамжуулалт, тоглолт хийж байсныг дэлхий харсан билээ.

Ш.Энхийн-Од ахлах сургуулиа амжилт дүүрэн төгссөн. ESPN-ээс нэрлэдэг ахлах сургуулийн шилдэг 100 тоглогчийн нэгээр нэрлэгдэж, Дэйтоны их сургуулиас тэтгэлэг авсан нь түүнийг NCAA-ийн I дивизионы “Dayton Flyers” багт тоглох боломж болсон. NCAA-ийн I дивизионд тоглох нь бүү хэл уг дивизионд тоглодог сургуулиас тэтгэлэг авна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хүрээд байдаггүй амжилт. Харин Ш.Энхийн-Од хүрч чадсан.
NCAA-ийн I дивизионы тоглолт эхлэхэд Ш.Энхийн-Од олонх чухал тоглолт гараанд гарч тоглов. Өндөр нуруутайн дээр дамжуулах, найруулах ур чадвар сайтайг нь дасгалжуулагчид магтаж, тэрбээр ч багтаа чухал тоглолтуудыг гүйцэтгэсэн. Холбогч, хамгаалагчийн байрлалдаа дундаа өндөр нуруутай, холболт, найруулалт нь сайн, хамгаалалтдаа жигд, шидэхдээ шиддэг Ш.Энхийн-Од шиг “бүхнийг чаддаг” тоглогч “Dayton Flyers” багийнхаа шилдгүүдийн нэгээр шалгараад болоогүй Дэйтон хотын иргэдийн хайртай хөвгүүдийн нэг болжээ.

Ш.Энхийн-Од амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргаснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. NCAA-д ердөө нэг жил тоглоод NBA-ийн драфтад нэрээ өгнө гэдэг маш том эрсдэл. Драфтад нэрээ өгснөөр мэргэжлийн тоглогч болох замналаа хөөж, дахин NCAA-д тоглох боломжгүй болно гэсэн үг л дээ. Гэхдээ Ш.Энхийн-Одод тийм эрсдэл туулахгүй байж болох талаар АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн аналистууд ярьж байна. Саяхан болсон NBA-ийн G-League-н танилцуулах өдөрлөгөөр ур чадвар, практикын тоглолтуудаа ч тултал нь хийсэн гэнэ. Тиймээс NBA-ийн драфтад нэрлэгдэх боломж өндөр болоод байгаа юм байна. Тэр бол Ш.Энхийн-Од. Монголын түүхийг, монгол сагсан бөмбөгийн түүхийг бүтээх хүү.

| ТЭР БОЛ МОНГОЛЫН НАЙДВАР, ТҮҮХ БҮТЭЭХ НЭГЭН |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |