Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал нацү башё дууссаны дараа яаралтай хуралдаж, саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 даваа авсан "Мичиноку" дэвжээний монгол сүмоч Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэнг озэки болох боломжийг санал нэгтэйгээр дэмжив. Ингэснээр Кирибаяма мэргэжлийн сүмогийн түүхэнд 256 дахь озэки болж байна. Өчигдрийн ээлжит бус хурлаар озэки цолтой болох нь шийдэгдсэн ч тавдугаар сарын 31-ний лхагва гарагт банцүкэ тогтоох хурлаар түүнийг албан ёсоор зарлана.
Кирибаяма 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж дөрвөн жилийн дараа сэкитори цолтой болсон. 2020 онд макүүчи зиндаанд дэвшиж жилийн дараа саньякү цолонд хүрсэн юм. Түүний сүүлийн гурван тэмцээний үр дүн:
2023 оны I сар: Kомүсүби цолтой 11-4 (дэд аварга, техниктэй бөхийн шагнал)
2023 оны III сар: Сэкивакэ цолтой 12-3 (түрүү болон техниктэй бөхийн шагнал)
2023 оны V сар: Сэкивакэ цолтой 11-4 (Техниктэй бөхийн шагнал)-ыг тус тус хүртсэн байна.
| Кирибаяма Лхагвасүрэн мэргэжлийн сүмо бөхийн 256 дахь озэки цолтон боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |