• Өнөөдөр 2025-02-27

УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛДООС СЭРГЭЭШ ИЛЭРЧЭЭ

2023-05-25,   2733

               Сар шинийн барилдаанд зодоглож дөрөв давсан бөхчүүд дундаас Монгол улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн S1 ангиллын бодис болох оксандролин, метандиенон гэсэн Анаболик стериод төрлийн бодис илэрчээ.
 
     Тодруулбал, усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон. Ингэхдээ тус барилдаанд дөрөв давсан 16 бөхөөс допингийн шинжилгээний авсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хариу нь иржээ. Үүний дагуу допинг хэрэглэсэн бөхөд Б сорьцоо өгөх эсэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч холбогдохгүй байсаар тавдугаар сарын 7-ны өдөр хариуг хүргүүлсэн аж.
 
       Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцыг шинжлүүлэх эсэх талаар хүсэлтийг 14 хоногт багтаан гаргах ёстой бөгөөд журмын дагуу хүсэлтээ гаргаагүй учир өнөөдөр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг ийнхүү зарлалаа.

УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛДООС СЭРГЭЭШ ИЛЭРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-28 10:21:35
    Ватуаж: Энэ шинжилгээг болих хэрэгтэй. Ард түмэний татвар бүтээх ажил байх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 20:00:01
    Dopingchin: Tsaindaa xvrtel uuj xereglexgvi bol bie ni nexeed baidiin kkkk.tag xar tamxichin shig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 14:54:53
    Зочин : Ер нь энэ үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авдагаа болих хэрэгтэй. Хэрэглэх нь хэрэглэнэ л биз. Ямар олон улсын чанартай тэмцээн биш. Тэртэй тэргүй хор уршгийг нь мэдэж л байгаа шдээ. Хувь хүний л ухамсар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 00:45:15
    Зочин: Энэ ер нь ямар төвөгтэй нөхөр вэ.Бөх болж төлөвшиж чадахгүй бол бөх нэр зүүгээд яах гэсэн юм.Барилдахаа л больчих хэрэгтэй ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 23:30:23
    Увсынхан: Магалжав гэж нэг Увсын новш энэ залууг дарж авах нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 22:18:52
    Ёай5 схйнаө: Барилдахаас нь өмнө шалгаж болдоггүй юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 20:12:57
    МАН ӨВГӨН : Вакусанд их дуртайм гэсээн хөөрхий. Тэрнээс допинг хэрэглээгүй байх оо. Вакус аа больчихооч тэнэг жолиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 20:05:50
    Bileg: Үнэн бол энэ хүн бөх биш бах болжээ. Насаар нь барилдах эрхгүй болгох ёстой юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 19:23:13
    Зочин: Энэ хүн ямар учтртай юм бол оо. Эсвэл худлаа байх аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 19:17:48
    Гоц: Обо нэг хэсэг зааланд ч давахаа байчихсан байсан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188