Монголын иогчдын холбооноос зохион байгуулсан иогийн гурав дахь удаагийн Фестиваль энэ сарын 21-ний өдөр “Blue Sky Hotel & Tower”-т амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Энэтхэг Улсын Элчин Сайдын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран ажилласан бол “MCS Coca Cola” ХХК-ны “Powerade” брэнд алтан ивээн тэтгэгчээр, “Боза” брэнд, “Мега Инженеринг” ХХК, “Мойл” брэнд, “Intercontinental Consultants and Technocrats” компани мөнгөн ивээн тэтгэгчээр оролцжээ.
Энэ удаагийн фестивальд гадаад дотоодын шилдэг багш нарын 30 гаруй төрлийн иог бясалгалын хичээл бүтэн өдрийн турш үргэлжилж өнгөрлөө. Тус фестивалиар Монголын иогчдын холбоо иогийн анхны сэтгүүлээ эрхлэн гаргасан байна. Тус сэтгүүлийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Би Эм И Ти” компани хамтран ажиллажээ. Тэд фестивалийн билет авсан хүн бүрд “Иог” сэтгүүлээ бэлэглэсэн нь хүн бүрийн талархлыг хүлээсэн үйл явдал боллоо.
| Иогийн фестиваль өндөрлөв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |