Улаанбаатар хотын 45 дахь удаагийн аварга шалгаруулах ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болж өндөрлөв. Энэ удаагийн Улаанбаатар хотын аваргын тэмцээнийг Монголын гимнастикийн холбоо, Монголын спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран тавдугаар .23-ны өдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.
Хотын аваргын шигшээ тэмцээнд есөн дүүргийн 35 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 1500 сурагчдаас шалгарсан долоон дүүргийн 30 сургуулийн 508 сурагч өрсөлдсөн байна.
Бага насны ангилалд:
I байрт: Ж.Маргад захиралтай, Э.Нямтуяа дасгалжуулагчтай БЗД-ийн "Сингапур скүүл оф Монголиа" сургууль 100.2 оноогоор;
II байрт: Т.Эрдэнэчимэг захиралтай, Ж.Нямжаргал дасгалжуулагчтай СБД-ийн "Шинэ зууны удирдагч" олон улсын сургууль 97.6 оноогоор;
III байрт: Н.Лхагва захиралтай С.Ганхуяг дасгалжуулачтай БГД-ийн "Монгени" цогцолбор сургууль 90.6 оноогоор;
III байрт: Н.Лхагвадорж захиралтай, Л.Ганзориг дасгалжуулагчтай БЗД-ийн "Шинэ Монгол" сургууль 86.0 оноогоор тус тус шалгарлаа.
Дунд насны ангилалд:
I байрт: Ж.Одгэрэл захиралтай, Р.Алтанхуяг дасгалжуулагчтай,СХД-ийн 106 дугаар сургууль 91.65 оноогоор;
II байрт: Л.Цэрэнханд захиралтай, Б.Сумъяадорж дасгалжуулагчтай, ХУД-ийн 52 дугаар сургууль 87.5 оноогоор;
III байрт: С.Энх-Ариун захиралтай, Т.Цэрэн дасгалжуулагчтай, СХД-ийн "Хөгжил" цогцолбор сургууль 81.3 оноогоор тус тус шалгарлаа.
Ахлах насны ангилалд:
I байрт: Р.Өлзийхишиг захиралтай, Ж.Чулуунцэцэг дасгалжуулагчтай, ХУД-ийн 34 дүгээр сургууль 16.5 оноогоор;
II байрт: Ж.Одгэрэл захиралтай, Р.Алтахуяг дасгалжуулагчтай, СХД-ийн 106 дугаар сургууль 16.03 оноогоор;
III байрт: Б.Нарангэрэл захиралтай, Д.Жамсранжав дасгалжуулагчтай, СХД-ийн Ес дүгээр сургууль 16.0 оноогоор тус тус шалгарлаа.
Мөн Монголын Спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбооноос баг тамирчдаа амжилттай бэлтгэн ороцуулсан 20 сургуулийн багийн ахлагч 44 сурагчдад шагнал гардуулан өглөө.
| Уран хөдөлгөөнт гимнастикийн хотын аварга өндөрлөв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |