МҮОХ-ноос олон улсын түвшинд анхаарал хандуулж буй сэдэв болох өсвөрийн хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, спортод татан оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бадминтоны спорт өдөрлөгийг С.Ганбат захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119-р сургуульд зохион байгууллаа.
Налайх дүүрэгт байрлах тус сургууль нь 2013 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2800 сурагч, 112 багш, 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд болсон энэхүү спорт өдөрлөгт 4-5-р ангийн 30 сурагч хамрагдаж олимпын төрлийн спорт болох бадминтоны спортын үндсэн техникийг насны онцлогт тохирсон хөгжөөнт тоглоомын аргаар зааж сургав.
Алслагдсан дүүрэг, сургуулийн сурагчдыг идэвхтэй амьдралын хэв маягт суралцах, спортоор тогтмол хичээллэхийг уриалж тус сургалтад хамрагдсан сурагчдад бадминтоны цохиур бэлэглэсэн юм. “Сингапур 2010” залуучуудын анхдугаар олимпын наадмын чөлөөт бөхийн аварга Б.Батцэцэг /60кг/, “Наньжин 2014” залуучуудын II олимпын наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн /46кг/ нарын дасгалжуулагч, Налайх дүүргийн “Лиллехаммер” Олимпын зөвлөлийн дарга Д.Мөнхбаяр үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
| Налайх дүүрэгт спорт өдөрлөг болов |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |