Самбо бөхийн 2023 оны залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээн тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Сонгино хайрхан дүүргийн Спортын ордонд болов. Тус улсын авргад “Чандмань-Оргил” дэвжээнээс есөн тамирчин оролцсон байна. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд 2022 оны өсвөрийн дэлхийн аварга спортын мастер Б.Батдаваа бүх өрсөлдөгчөө ялж түрүүлжээ. Ийнхүү тэрбээр аравдугаар сард Киргизстан Улсад зохион байгуулагдах залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа.
Мөн дэвжээнээс эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Баянчандмань Политехник коллежийн сурагч Б.Мөнх-эрдэнэ хүрэл медаль, 88 кг-д Э.Маргад-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Ундрахбаяр, 65 кг-ын жинд Б.Арвин, 72 кг-д Д.Номин нар хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд А.Буяндорж шагналт тавдугаар байрт орсон байна. Ийнхүү “Чандмань-Оргил” дэвжээ нэг алт, таван хүрэл медаль хүртэж, эрэгтэй багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарч амжилттай оролцжээ.
| “Чандмань-Оргил” дэвжээ улсын аваргаас нэг алт, таван хүрэл медаль авлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |