Итали Улсын Жесоло хотноо зохион байгуулагдсан пара хөнгөн атлетикийн тэмцээнд Булган аймгийн тамирчин ОУХМ Цэгмидийн Баттулга амжилттай оролцжээ. Энэ удаагийн олон улсын гран при тэмцээнд нийт 57 орны 500 гаруй шилдэг тамирчин, Итали Улсын дотоодын 100 гаруй тамирчин нийт 700 тамирчин хүрд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон байна.
Манай тамирчин “F-40” ангиллын зай төрлийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хоёрдугаар байр эзэлж, ирэх долдугаар сарын 8-17-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоа эрх, аравдугаар сард БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах Азийн наадамд оролцох эрхээ хангасан байна.
Түүнийг тэмцээнд оролцоход Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон, мөн “Булган хөгжил корпораци” ХХК гүйцэтгэх захирал Б. Ганжигүүр нар дэмжиж, тусламж дэмжлэг үзүүлжээ.
| Ц.Баттулга Италийн гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |