Өнөөдөр Токио 2020 олимпын хүрэл, Нур Султан 2019 ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 2019 онд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялаад шилдэг 16-д Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт АНУ-ын Винчестерт ялагдсан. Харин дагах тойргийн барилдаанд Киргизстаны Мадина Надироваг эхний үед 10:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Улмаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гуныг 12:9-ээр буулган авч дэлхийн медальтан болсон билээ.
Харин Токио 2020 олимпын наадмын хүрэл медалийн төлөө Б.Болортуяа, Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Т. Эссомбег 14:4-өөр оноогоор цэвэр ялж, олимпын дөрөв дэх медалийг хүзүүндээ зүүсэн юм. Эхэндээ хоёр оноо алдсан ч, маш тайвнаар барилдаанаа үргэлжлүүлж, хүч мэхээр давамгайлан ялалт байгуулж, монголчуудын цорын ганц найдвар болж үлдсэн чөлөөтийнхний нэрийг хамгаалж чадсан юм. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн олимпын наадмаас 10 дахь медалийг, эмэгтэй тамирчдаас олимпын наадмаас медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй бөх болсон билээ.
| Энэ өдөр олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа мэндэлжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |