• Өнөөдөр 2024-05-16

ОУХМ Б.Чинзориг алтан медалийн тулалдана

2023-05-14,   367

             Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний 63.5 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад буй “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг медалийн өнгөө хувиргах тулаанаа Тажикистаны Баходур Усмоновтой өчигдөр хийсэн билээ. Энэ тулаанд манай боксчин өрсөлдөгчөө 4:1-ээр ялж финалд шалгарсан. Түүний хувьд боксын дэлхийн аварга болох эсэхээ шийдэх чухал, хариуцлагатай тулаанаа маргааш хийнэ. Тухайлбал, ОУХМ Б.Чинзориг эзэн орны Руслан Абдуллаевтай алтан медалийн төлөө тулалдах бөгөөд түүнд одоо ганцхан даваа үлдээд буй. Хэрэв түрүүлвэл манай улсаас боксын төрөлд дэлхийн хоёр дахь аварга төрөх юм.

ОУХМ Б.Чинзориг алтан медалийн тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188