МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны урилгаар Бээжин хотноо айлчлав. Айлчлалын хүрээнд МҮОХ-ны төлөөлөгчдийг БНХАУ-ын “Сүүнг Чинг Линг” сангийн дэд ерөнхийлөгч ноён Юү Чүн хүлээн авч уулзлаа.
МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг уулзалтаар халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, өсвөр, залуу тамирчдыг хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулж, харилцан туршлага солилцох, өвлийн спортын төрлүүдийг Монгол улсад түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн Ханжоу Азийн наадмын үеэр монгол соёл, өв уламжлалыг сурталчилсан “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхийг зорьж буйг дурдав.
“Сүүнг Чинг Линг” сангийн дэд ерөнхийлөгч Юү Чүн тодорхой спортын төрлүүдээр хамтарсан бэлтгэл хийх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бидний хувьд нээлттэй байна. Сангийн зүгээс залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран дэмжиж ажилладгаа илэрхийлэн Ханжоу Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсэв.
Дашрамд дурдахад “Сүүнг Чинг Линг” сангийн үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 5 дугаар сард "Афин-2004", "Бээжин-2008" олимпын аварга Жан Нин, "Лондон-2012", "Рио-2016" олимпын аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, "Лондон-2012" олимпын мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид манай улсад хүрэлцэн ирж, бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчилсан билээ.
БНХАУ-ын “Сүүнг Чинг Линг” сан нь 1986 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон залуучуудад түлхүү чиглэсэн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Энэхүү сан нь БНХАУ-ыг анхлан байгуулагчдын нэг, 20 дугаар зууны дэлхийн “аугаа” 100 эмэгтэйн нэгээр тодорсон, бүхий л амьдралынхаа турш нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн Сүүнг Чинг Линг-ийн нэрээр нэрлэгдсэн байна.
| Б.Баттүшиг “Сүүнг Чинг Линг” сангийн төлөөлөгчидтэй уузлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |