Шатрын 3х3 Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад боллоо. Тэмцээнд Зүүн Азийн найман орны 58 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөв. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор эрэгтэй дөрвөн, эмэгтэй таван шатарчин эх орноо төлөөлөн оролцсон. Эрэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ баг, Ховд аймаг, "Алдар" спорт хороо, "Элит Брейн" олон улсын академийн тамирчин, их мастер Сумьяагийн Билгүүн есөн өргөөс 7.0 оноогоор аваргаллаа.
Тэрбээр тус тэмцээнд түрүүлснээр долдугаар сарын 29-өөс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд Азербейжаны нийслэл Бакуд болох дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан. Түүнчлэн эрэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Баянхонгор аймаг, "Грандчесс" клубийн тамирчин их мастер Цэгмидийн Батчулуун 6.0 оноогоор хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубийн тамирчин их мастер Батхуягийн Мөнгөнтуул 5.5 оноогоор V байрт орсон байна.
| С.Билгүүн Азийн бүсийн тэмцээнд түрүүлэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |