• Өнөөдөр 2025-05-09

Б.Мишээл ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа

2023-05-11,   482

            Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд өчигдөр боллоо. Тэмцээний -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэлийн боксчин Кристианн Паласиог ялж хүрэл медалийн болзол хангалаа.
 
         ДАШТ-ээс анх удаа медаль авахаар болсон Б.Мишээлт өрсөлдөгчтэйгөө хоёр үе тулалдсан бөгөөд Венесуэлийн тамирчны хөмсөг задарч шүүгч тулааныг зогсоосон. Улмаар ОУХМ Б.Мишээлт ДАШТ-ээс анх удаа медаль хүртэхээр боллоо.
Ийнхүү Ташкентыг зорьсон монголын шигшээ баг хоёр медаль болзол хангаад байна. Медалийн болзол хангасан Б.Мишээлт, Б.Чинзориг нар энэ сарын 12-д мөнгөн медалийн төлөө тулалдана.

Б.Мишээл ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188