Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) нь “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Турк Улсын Анталия хотноо амжилттай боллоо. Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон байна.
Манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөв. Тэмцээнд орсон манай есөн тамирчин төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.
Тодруулбал:
“Цээж бодолт”-ын тэмцээн
8-аас доош насны ангилал “Дээд” түвшин:
1-р байр: С.Чингим (Язгуур бага сургууль)
2-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)
3-р байр: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)
Тусгай байр: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)
9-10 насны ангилал “Дээд” түвшин:
1-р байр: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)
2-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
9-10 насны ангилал “Суурь” түвшин:
1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
11-ээс дээш насны ангилал “Дээд” түвшин:
1-р байр: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)
Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)
“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн
1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
2-р байр: А.Одбилиг (Язгуур бага сургууль)
3-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
“Рубик шоо”-ны тэмцээн
2-р байр: О.Түвшин (Говьсүмбэр салбар)
3-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)
Монголын оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон улсад зохиогдсон оюуны спортын 63 тэмцээнд амжилттай оролцож 117 цом, 1208 медаль хүртэн гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
| Оюун ухааны академийн тамирчид Туркийн тэмцээнд тэргүүлэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |