Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Дэлхийн аваргын өнөөдрийн урьдчилсан барилдаан 15:30 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хэсгийн барилдаанаар эхлэх юм. Харин финалын барилдаан орой 23:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны эрэгтэй 343, эмэгтэй 314, нийт 667 тамирчин хүч сорин өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн, ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо нар барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 55 бөх, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 50 бөх барилдах юм.
Ц.Цогтбаатар “D” хэсгийг толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлсэн байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Энэтхэгийн Arun Kumar, Тунисын Aleddine Ben Chakbi нарын хэн ялсантай таарна.
.jpg)
Б.Эрдэнэбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн бяртай тамирчин Tohar Butbul-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Польшийн Adam Stodolski, Болгарын Mark Hristov нарын хэн ялсантай барилдана.

Л.Энхрийлэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлж ялсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны Bakut Kussakbayeva, Шинэ Зеландын Qona Christie нарын хэн ялсантай таарна.

М.Ичинхорлоо “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн алдарт бөх Lien Cgen Ling-тэй таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Хорватын Tihea Topolovec, Гаины Mariana Esteves нарын хэн ялсантай барилдана.
| Дэлхийн аваргад өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |