Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр МҮОХ-нд зочилж, Олимпын музей үзэж сонирхон спорт, олимпизмын мэдлэгээ дээшлүүллээ. Хэнтий аймгийн “Сент Луис” олимпын зөвлөлөөс “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг нь энэхүү уулзалт аялал байв.
“Сент Луис” олимпын зөвлөлийн дарга Г.Нэргүйбаатар, арга зүйч Г.Солонго болон өсвөрийн шигшээ багийн 14 тамирчин энэхүү арга хэмжээнд оролцлоо. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар сурагчдыг хүлээн авч уулзан, тэдэнд МҮОХ-ны үйл ажиллагаанаас танилцуулж, сурлага, спортын амжилт хүсэн ерөөв. “Сент Луис” олимпын зөвлөл болзолт уралдааны хүрээнд өсвөрийн шигшээ багаас төрөн гарсан тамирчдын сурагчидтай хийх уулзалтыг зохион байгуулсан.
Энэхүү уулзалтад жүдо бөхийн тамирчин Г.Сод-Эрдэнэ, хөнгөн атлетикийн гурвын харайлтын төрөлд улсын рекордыг эзэмшигч Э.Оюундарь, муай-тай боксын дэлхийн аварга Ц.Амарсанаа нар оролцон, сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Хэнтий аймгийн хувьд 2005 оноос хойш өсвөрийн шигшээ баг барьж байгаа бөгөөд өдгөө спортын 15 төрөлд 386 тамирчин хамрагдаж байна.
| Хэнтий аймгийн тамирчин хүүхдүүд МҮОХ-д зочлов |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |