Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ё.Басхүү ДАШТ-ий 66 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн хийлж ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Абрек Нагучевийг торгуулиар сөхрүүлсэн. Шөвгийн наймд үлдэх барилдаанд Румын Улсын жүдоч Dimitrescu Lucian Bors-ыг шахаж татан, цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан.
Шөвгийн наймд Италийн Манзийг цэвэр ялж шөвгийн дөрөвт үлдсэн. Шөвгийн дөрөвт Японы дэлхийн аварга Жоширо Маруяамад нэмэлт цагт ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Токиогийн олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Vazha Margvelashvili-тай барилдсан. Тэд үндсэн цагт үнэлгээ аваагүй. Нэмэлт цагт Ё.Басхүү Гүржийн Vazha Margvelashvili-ийг даралтаар цэвэр ялж, дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа авлаа.

.jpg)

| Ё.Басхүү дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн боллоо |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |