“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөлөө.
Зургаа дахь удаагийн тэмцаээнд Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, Швед гэсэн 5 орны 165 тамирчин тэмцээн “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг гэсэн тус бүр зургаан жингийн ангилалд өрсөлдөв.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Багийн дүнгээр спортын мастер С.Лхагвабаатар дасгалжуулагчтай Орхон аймаг 530 оноогоор багийн дүнгээр тэргүүлж ОУХМ Д.Даваасүрэн дасгалжуулагчтай Ховд аймаг 355 оноогоор хоёр, спортын мастер Б.Эрдэнэболд дасгалжуулагчтай 73 дугаар сургуулийн баг 295 оноогоор гутгаар байрыг эзлэв. Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Л.Урианхай тодорлоо.
“В” ангилал (41-45 нас):
55-62 кг:
1.Я.Дарханбаатар (73 дугаар сургууль)
2. Д.Отгонбанди (Орхон аймаг)
3. Н.Хүрэлбаатар (Баянзүрх дүүрэг)
70 кг:
1.М.Уртнасан (Сандэй)
2. Д.Гал-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)
78 кг:
1. Б.Нямжав (73 дугаар сургууль)
2. Д.Энхбаяр (73 дугаар сургууль)
3. Д.Пүрэвдорж (Хөвсгөл аймаг)
3. Д.Баянмөнх (Приус центр)
88 кг:
1. Б.Батбаатар (Архангай аймаг)
2. О.Пүрэвдорж (Төв аймаг)
3. Г.Энхсүх (Баянзүрх дүүрэг)
3. Д.Очгэрэл (Төв аймаг)
100 кг:
1. Б.Идэрсайхан (Орхон аймаг)
2. Сэргэлэн (БНХАУ, ӨМӨЗО)
3. Ч.Баянмөнх (Хувь)
3. Оспан Газиев (Казахстан)
100-130 кг:
1. А.Алтанхуяг (Орхон аймаг)
2. Ж.Амартүвшин (Орхон аймаг)
3. Ц.Чимэддорж (Приус центр)
3. Өлзий (БНХАУ, ӨМӨЗО)
“D” ангилал (51-55 нас):
55-62 кг:
1. Г.Баатарсүрэн (Орхон аймаг)
2. Ц.Гантулга (Орхон аймаг)
3. М.Мөнхнэмэх (73 дугаар сургууль)
70 кг:
1. Нямдорж (Ховд аймаг)
2. Ж.Ганболд (Өмнөговь аймаг)
3. Ө.Гэрэлням (Орхон аймаг)
3. Н.Отгонбаяр (Орхон аймаг)
78 кг:
1. Д.Мөнх-Эрдэнэ (Ховд аймаг)
2. Б.Отгон (Орхон аймаг)
3. Тактиев (Казахстан)
3. Ш.Өлзийбүрэн (Өмнөговь аймаг)
88 кг:
1. Л.Мөнхчулуун (Ховд аймаг)
2. Н.Ганбаатар (Ховд аймаг)
3. Цэцэнбаатар (БНХАУ, ӨМӨЗО)
3. Б.Болд (73 дугаар сургууль)
100 кг:
1. А.Сүхбат (Төв аймаг)
2. Хасбагана (БНХАУ, ӨМӨЗО)
3. Д.Бадамхорол (Орхон аймаг)
100-130 кг:
1. Ц.Анхбаяр (Говь компани)
2. Н.Баянмөнх (Орхон аймаг)
3. Д.Ганбат (Хангай)
3. Ч.Эрдэнэчулуун (Баянзүрх дүүрэг)
| Таван орны чөлөөт бөхийн ахмад мастеруудын тэмцээн өндөрлөв |
|
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |