• Өнөөдөр 2024-05-16

Жүдо бөхийн дэлхийн аварга эхэллээ

2023-05-07,   438

 
 
       Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Дэлхийн аваргын урьдчилсан барилдаан 16:00 цагаас эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн хэсгийн барилдаанаар эхлэх юм. Харин финалын барилдаан орой 23:00 цагаас эхэлнэ.
 
       Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны 667 тамирчин хүч сорин өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд нар барилдана.
 
      Монголын баг, тамирчдыг жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД, МУГТ Халиуны Болдбаатар, ҮШБ-ийн дасгалжуулагч МУГТ Ганбатын Болдбаатар, МУГТ Мөнхбаатарын Бундмаа, террапист эмч Масатоши Нишикидо нар дэвжээнд авч гарна.

Жүдо бөхийн дэлхийн аварга эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188