• Өнөөдөр 2024-05-16

Б.Чинзориг гурав дахь ялалтаа авлаа

2023-05-07,   424

 

          Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна. Дэлхийн аваргын 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр наймны нэг  шигшээд Конго Улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхснээр энэ сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпын наадмын гурван хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдана.

 

 


Б.Чинзориг гурав дахь ялалтаа авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188