“Олимпын боловсол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд зохиогдсон “Олимпизм, боловсрол, спорт” сэдэвт ерөнхий боловсролын сургуулиудын дундах олимпиад баасан гарагт Спортын төв ордонд боллоо. Тус арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, тамирчин сурагчдад амжилт хүсэв.
Энэ удаагийн олимпиад өмнөх шатнаас шалгарсан шилдэг сургуулиудын аравдугаар ангийн сурагчдын дунд өрнөсөн юм. Олимпиад онолын мэдлэг, бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн сорил болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн, урлагийн үзүүлбэр гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байв. Онолын мэдлэгийн шалгалтад эртний Грекийн олимпын наадам, олимпын хөдөлгөөн, олимпын үнэт зүйлийн сэдвээр өмнө нь өгсөн даалгаврын хүрээнд шалгалт авсан.
Харин бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн шалгалтын хүрээнд гүйлт, байрнаас уртад харайх, гар дээр суниах, цагаригт бөмбөг шидэх болон багийн буухиа уралдаан зохиогдов. Дүн гарахад Баянгол дүүргийн “Эрдмийн-Ундраа” цогцолбор сургууль түрүүлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль удаалан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль гуравт орлоо.
| “Эрдмийн-Ундраа” цогцолбор сургууль олимпиадад тэргүүлэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |