“Бали-2023” дэлхийн элсний наадмын багийн ахлагч нарын хурал дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд явагдаж өндөрлөсөн билээ. Индонезийн Бали аралд болсон уг хуралд 61 ҮОХ-ны 150 гаруй төлөөлөгч оролцов. Хуралд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бали-2023” наадмын Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа оролцлоо. Багийн ахлагч нар энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож, тэмцээн уралдаан зохиогдох газруудтай танилцав.
Наадмын зохион байгуулагч Үндэсний олимпын хороодын холбооны зүгээс Тогтвортой байдлын үзэл баримтлалыг үндсэн зарчим болгож, үүний хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлд анхаарлаа хандуулахыг улс орнуудад уриалав.
Үндэсний олимпын хороодын холбоо дээрх уриалгын хүрээнд нэг удаагийн хуванцар савны хэрэглээг эрс багасгахыг зорьж буй бөгөөд дэвшилтэт технологи нэвтрүүлэгч Bluewater компанитай хамтран ажиллаж буйгаа танилцуулав. Хурлын үеэр оролцогчид тус компанийн үйлдвэрлэсэн дахин ашиглах боломжтой, металл дотортой эко усны сав хэрэглэсэн юм.
Дэлхийн элсний II наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд Бали аралд зохиогдох бөгөөд 100 гаруй орны тамирчид үндсэн 10, нэмэлт дөрвөн спортын төрлөөр өрсөлдөх болно.
| “Бали 2023” багийн ахлагч нарын хурал боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |