• Өнөөдөр 2025-02-27

Б.Болортуяа ялагдаж Поддубный бөхийн лигийн тэмцээнийг өндөрлүүллээ

2023-04-27,   421

                 Дөрөв дэх удаагийн Поддубный бөхийн лиг өчигдөр Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” арэнад эхэлсэн. Энэ тэмцээнд Монголоос ганцхан тамирчин өрсөлдсөн юм. 
 
           Тэмцээнийг зохион байгуулагчид манай Т.Тулгыг Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль Мамедовтой халз барилдана гэж зарласан ч тодорхой шалтгааны улмаас барилдаан явагдахгүй болж, Т.Тулгыг Азербайжаны Алиев орлох болсноор "Токио-2020" олимпийн наадам, "Нурсултан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б. Болортуяа ганцаар эх орноо төлөөлөх болсон.
Тэмцээний хамгийн эхэнд эмэгтэй 53-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа Европын АШТ-ий хос хүрэл медальт Дагестаны Милана Дадашеватай барилдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Болортуяа өнгөрсөн жил "PWL" анхдугаар лиг болон Яшар Догугийн нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний финалд түүнийг ялж түрүүлж байсан билээ.

Б.Болортуяа ялагдаж Поддубный бөхийн лигийн тэмцээнийг өндөрлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188