Чөлөөт бөхийн “U23” насны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Анхдугаар тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр арван жинд өрсөлдөв. С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээний арван тамирчин тус тэмцээнд оролцож гурван алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан байна.
Тодруулбал “U23” УАШТ-ээс Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 62 кг-д, П.Мөнх-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 70 кг-д , Э.Батмагнай эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд аварга болжээ. Ирэх зургадугаар сарын 10-18-ны өдрүүдэд Киргизстан Улсын нийслэл Бишкект болох “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 23-29-нд Финланд Улсын Тамперед хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
Харин Ө.Пүрэвсүрэн 65 кг-д, М.Пүрэвтунгалаг 55 кг-д, Э.Буман-Аюуш 53 кг-д, Э.Ууганбаяр 70 кг-д, Ж.Далайдорж 74 кг-д, Э.Гонгор 79 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
| Баянхонгорын бөхчүүд “U23” насны УАШТ-ээс гурван алт, зургаан хүрэл медаль хүртжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |